УГСАРМАЛ ХАНЫН ХАВТАНГИЙН ТЕХНОЛОГИ – БАРИЛГА БАРИХ ХУГАЦАА, ЗАРДЛЫГ ОНОВЧТОЙ БУРУУЛАХ ШИНЭ ШИЙДЭЛ

Орчин үеийн барилгын салбарын өрсөлдөөнд чанар, хугацаа, өртөг — гурвын тэнцвэр хамгийн чухал. Тиймээс олон улсын жишгээр үйлдвэрт урьдчилан боловсруулсан, төслийн нөхцөлд тохируулан үйлдвэрлэдэг угсармал ханын хавтангийн систем эрэлт өндөртэй болж байна. Монголын барилгын компаниуд ч энэ чиг хандлагыг даган хэрэгжүүлэх нь цаг хугацаа, хөдөлмөр, зардлын томоохон хэмнэлт авчирч байна.

1. Үйлдвэрийн хийцлэл = Тогтвортой чанар ба нарийвчлал

Ханын элементүүдийг үйлдвэрийн орчинд үйлдвэрлэснээр материалын чанар, нарийвчлал өндөр түвшинд баталгааждаг.

  • Үйлдвэрийн хяналттай нөхцөл нь алдаа багатай угсралт, жигд чанар бий болгодог.
  • Барьцалдсан бетоны найрлага, арматур бүгд стандартын дагуу хийгддэг тул барилгын бат бэх чанар нэмэгдэнэ.

Судалгаанаас:

“Prefabricated Enclosure Wall Panel Systems” судалгаанд дурдсанаар үйлдвэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн ханын систем нь талбай дээр цутгасан ханыг бодвол бүтцийн гүйцэтгэл 15–25%-иар илүү тогтвортой байжээ.
(ResearchGate, 2023)

2. Барилгын угсралтын хугацаа 20–30% хүртэл богиносдог

Төслийн зураг гарснаар ханын хавтанг үйлдвэрт зэрэг үйлдвэрлэх тул барилгын талбайн ажилтай зэрэгцэн явагддаг. Энэ нь нийт хугацааг эрс багасгадаг.

Жишээ тооцоо:
Хэрвээ уламжлалт бүрэн цутгамал хийцээр цутгахад 12 сар шаардлагатай бол, угсармал систем ашигласнаар угсралтын хугацаа 8–10 сар болж 20–30% хэмнэлттэй байж болно.
(Sto Corp, 2024)

Ингэснээр талбайн түрээс, тоног төхөөрөмжийн ашиглалт, ажилчдын цалин зэрэг сар бүрийн 10–15% зардлыг бууруулах боломжтой.

3. Материалын хаягдал 15–20 %-иар буурна

Үйлдвэрийн орчинд хэмжээ, хэлбэрийг нарийн тооцож үйлдвэрлэдэг тул талбай дээр гардаг хаягдал бараг үгүй болдог.

GQ Color Steel-ийн судалгаанд дурдсанаар урьдчилан үйлдвэрлэсэн ханын систем ашиглахад материалын хаягдал 15–20 %-иар багасдаг.
(GQ Color Steel Blog, 2023)

Тооцоолол:

  • Нэг төслийн материалын өртөг 100 000$ гэж үзвэл,
  • Хаягдал 20 % → 20 000$ алдагдал,
  • Угсармал хийцлэлийг сонгоход → 15 % хаягдал → 15 000$,→ 5 000$ хэмнэлт

4. Аюулгүй ажиллагаа ба хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх

Ханын элементүүдийг үйлдвэрийн орчинд үйлдвэрлэж, талбай дээр зөвхөн угсрах байдлаар ажилладаг тул: 

  • Өндөрт ажиллах эрсдэл багасна
  • Барилгын талбай дээрх ажилчдын тоо цөөрнө
  • Хөдөлмөрийн бүтээмж 1.5–2 дахин нэмэгддэг

5. Архитектурын уян хатан шийдэл

Технологийн давуу тал нь зөвхөн хэмнэлт биш — загварын уян хатан байдал юм. Үйлдвэрийн орчинд төрөл бүрийн хэмжээ, хэлбэр, өнгө, гадаргуугийн боловсруулалттай хавтан үйлдвэрлэх боломжтой.

Ингэснээр архитектурын зураг төслийн онцлогт нийцсэн, загварлаг фасад, орчин үеийн шийдэл бүхий барилга бүтээн байгуулах нөхцөл бүрдэнэ.

6. Монголын нөхцөл дэх практик ач холбогдол

Манай орны хүйтэн улирал урт, талбайн ажил хийх хугацаа богино байдаг. Ийм нөхцөлд угсармал ханын технологи нь:

  • Цаг агаарын нөхцөлөөс хамаарал багатай
  • Тээвэр, угсралт хялбар
  • Хотын зах, хөдөө орон нутагт барилга байгуулахад чанар, хугацааны тогтвортой байдал бий болгодог.

Энэ бүхнээс дүгнэхэд: Монголын барилгын компаниудын хувьд угсармал ханын хавтангийн технологи нь дараах бодит хэмнэлт давуу тал, боломжийг бүрдүүлж байна:

  • Барилгын хугацааг 20–30 % хэмнэх
  • Материалын хаягдлыг 15–20 % багасгах
  • Амьдралын мөчлөгийн зардлыг 25 % хүртэл бууруулах
  • Чанар, бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх.

Иймээс ирээдүйн төслүүдэд угсармал хийцлэлийг системтэйгээр нэвтрүүлэх нь барилгын салбарын шинэ үр ашигтай үеийг эхлүүлэх түлхүүр болж чадна.