“Barilga Expo (Улаанбаатар Барилга)” үзэсгэлэн нь 2000-аад оны эхнээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2023 онд 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн нь Монголын барилгын салбарын тэргүүлэгч байгууллагууд, олон улсын үйлдвэрлэгчид, дэвшилтэт техник, технологи, шинэ төсөл, барилгын материалуудыг нэг дороос танилцуулдаг салбарын томоохон арга хэмжээ юм.
Энэ жилийн үзэсгэлэнд Эн Си Ди Прекон компани Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, өөрийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон барилгын угсармал бетон хийц эдлэл, хөнгөн ган араг бүтээц хийцлэлийг салбарын мэргэжилтнүүд, харилцагчдад танилцууллаа.
Ялангуяа хөнгөн ган араг бүтээц хийцлэл нь амины орон сууц захиалагчдын анхаарлыг ихээхэн татаж, эрчим хүчний хэмнэлт сайтай, дулаан алдагдлыг 75–80 хувь бууруулах боломжтой, мөн захиалагчийн хүссэн хэмжээ, загварын дагуу үйлдвэрлэх уян хатан шийдэлтэй гэдгээрээ онцлог байв.


Тэрбиш