ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

Улиран одож буй 2024 ондоо Эн Си Ди Прекон компани нь улс эх орныхоо барилгын салбарт иргэний болон инженерийн зориулалттай барилга байгууламжийн төмөр бетон хийцлэлийн чанар, стандарт, технологийн шинэ шатанд хүргэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай хэрэгжүүлж, ололт амжилтаар дүүрэн нэгэн жилийг үдэж байна.

Ирж буй шинэ онд бид барилгын салбарын ногоон ирээдүйд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, үр ашигтай менежмент, компанийн бие даасан засаглалыг төлөвшүүлэх замаар урт хугацаанд тогтвортой хөгжих үндэсний хэмжээний компани болох зорилт дэвшүүлэн ажиллах болно.

Эрхэм харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, нийт хамт олондоо ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Шинэ оны мэнд дэвшүүлье.